Монгол бүсгүйчүүд нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа болгон сүлждэг байсан нь ганц бие амьдрал дуусаж буйг бэлгэддэг байсан.

Охин ахуй насандаа ганц гэзэг сүлждэг байсан нь түүнийг ганц бие гэдгийг илтгэдэг байсан бол гэрлэх ёслолын үеэр "Үс хагалах" тусгай зан үйл үйлдэж, үсийг нь дундуур нь ижил тэгш хоёр хуваан сүлждэг байв.
Энэхүү уламжлал нь хамгийн түрүүнд тухайн эмэгтэйн ганц бие амьдрал дуусгавар болж, амьдралын урт аянд хоёул хувь заяагаа холбон өрх гэр зохиосныг бэлгэддэг. Мөн хоёр салаа сүлжээ нь эхнэр, нөхөр хоёр бол нэгэн биений хоёр тал бөгөөд амьдралын ачааг хамтдаа тэгш үүрч, бие биенээ насан туршдаа түшиж явах гүн ухааныг шингээсэн байдаг.
Үүнээс гадна баруун талын салаа нь төрсөн гэр, зүүн талын салаа нь хадмын талыг илэрхийлдэг бөгөөд хоёр ураг төрлийг ижил тэгш хүндэтгэх ухааныг сануулдаг байжээ. Ийнхүү үсээ хоёр салаа сүлжиж, эхнэр хүний гоёл болох "Үсний гэр"-энд хийснээр тухайн бүсгүй нутгийн зон олондоо өөрийгөө айлын эхнэр, өрх гэрийн эзэгтэй болсон гэдгээ үггүйгээр албан ёсоор зарладаг байсан нь нүүдэлчдийн соёлд гэр бүлийн үнэ цэнийг хэчнээн өндөрт тавьдаг байсны тод илрэл ю
Эх сурвалж: Монгол хувцасны түүх



