
Орчин үед эрчүүд өөрийн царай төрх, хэв маягтаа тааруулан сахал тавих эсэхээ шийддэг болсон. Гэхдээ уламжлалт Монгол ёсонд хэн дуртай нь өөрийн зоргоор сахал тавих эрхгүй байдаг нь хачирхалтай.
Эртний ёсонд эр хүнд сахал тавихыг зөвшөөрдөг үндсэн хоёр л нөхцөл байдаг. Нэг нь ач хүүгийнхээ дууг сонсож өвөө болсон үедээ, нөгөө нь 40 насны босгыг алхсан бол сахлаа ургуулж болдог ёстой гэнэ.
Үүнээс гадна эцгийн бийд сахал тавьдаггүй буюу аавыгаа амьд сэрүүн байхад хүү нь сахал тавихыг зөвшөөрдөггүй. Үүний шалтгаан нь аавыгаа хүндэтгэж байгаагийн илрэл буюу аавынхаа өмнө ухаан суусан, нас биед хүрсэн хэмээн бардамнахгүй, үгийг нь сонсоно гэсэн ёс суртахууны том илэрхийлэл болдог байна.
Эх сурвалж: Монгол ёс заншлын бага толь
Сэтгэгдэл