Хэн нэгэнд шагай бэлэглэх нь үүрд хамтдаа байхын бэлгэдэл болдог.

Author

A red coca-cola vending machine against a vibrant red wall.

Үнэ цэнтэй зүйл заавал үнэтэй байх албагүй. Бидний сэтгэлд хэр үнэтэй бэлэг байсан нь биш, харин түүний цаана байгаа чин сэтгэл, нандин дурсамж л хамгийн тод үлддэг шүү дээ.


Тэгвэл бидний тоглоом наадгай л гэж өнгөцхөн хардаг шагай нь хэн нэгэнд бэлэглэх үед ямар гүнзгий утга учиртай байдгийг та мэдэх үү? 


Шагай нь аз хийморийг бэлгэдэхээс гадна, бүтцийнхээ хувьд хоёр мөчийг нэгэн бие болгон холбож өгдөг тул эв нэгдэл, үнэнч нөхөрлөл, үүрд хамтдаа байхыг илтгэдэг. Монголын нууц товчоонд Тэмүжин Жамуха хоёр анх шагай солилцон анд бололцдогийг санаж байгаа биз дээ. Тэгвэл монголчууд эртнээс шагай солилцон анд нөхөд болох, амраг хайртууд хос шагайг биедээ авч явах зэргээр нэгэн биеийн холбоотой хос мөч мэт байхыг бэлгэддэг байжээ.


Тиймээс та хамгийн сайн найздаа эсвэл хайртай дотны хүндээ гүн гүнзгий, утга учиртай бэлэг бэлдье гэвэл шагайг бэлэгнийхээ нэгэн хэсэг болгоорой. Бэлэглэх үедээ тухайн хүндээ утга учрыг нь тайлбарлаж өгвөл үнэхээр үнэ цэнтэй, мартагдашгүй бэлэг байж чадна гэдэгт итгэлтэй байна.


Эх сурвалж: unread today: цагаан сар ба шагайн наадгай.

Монголын нууц товчоо.

Сэтгэгдэл

Шинэ мэдээлэл авах

Шинэ нийтлэл, онцлох контентуудыг шууд таны имэйлд.

© 2026 Mogul+. All rights reserved.

Шинэ мэдээлэл авах

Шинэ нийтлэл, онцлох контентуудыг шууд таны имэйлд.

© 2026 Mogul+. All rights reserved.

Шинэ мэдээлэл авах

Шинэ нийтлэл, онцлох контентуудыг шууд таны имэйлд.

© 2026 Mogul+. All rights reserved.