Sapiosexual гэдэг нь хүний гадаад төрхөөс илүүтэйгээр түүний оюун ухаан, мэдлэг, сэтгэхүйд татагдаж, дурлахыг хэлнэ.
Author

Бид ихэнхдээ хүмүүсийг гадаад төрх, өнгө зүсээр нь дүгнэж, анхны харцаар татагдах нь элбэг. Гэхдээ хүн бүхний хувьд гоо үзэсгэлэнгийн хэмжүүр адилхан байдаггүй. Зарим хүний хувьд биеийн галбир, царай төрхөөс илүүтэйгээр хүний мэдлэг, сэтгэлгээний цар хүрээ, ертөнцийг харах өнцөг нь дурлах хамгийн том шалтгаан болдог. Үүнийг сэтгэл судлал болон нийгмийн харилцаанд “Sapiosexual” гэж нэрлэдэг.
Sapiosexual байна гэдэг нь зөвхөн өндөр боловсролтой эсвэл ухаантай хүнд татагдахын нэр биш юм. Энэ нь тухайн хүний логик сэтгэлгээ, ярианы сэдэв, асуудлыг шийдвэрлэх арга барил, гүн гүнзгий бодол санаа нь таны оюун санааг өдөөж, таашаал өгч байгааг хэлдэг.
Эх сурвалж: Merriam-Webster Dictionary
Сэтгэгдэл