Өөрчлөлтгүйгээр хөгжих боломжгүйг жишээлэх нь...

Author

Erdenebadrakh E.
A red coca-cola vending machine against a vibrant red wall.

MOGUL Plus нь Монголын медиа салбарт шинэ өнгө төрх, стандарт тогтоохоор ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд тасралтгүй сурч хөгжиж, алдах үедээ алдаж, өнөөдрийг хүрсэн билээ. Facebook, Instagram-ийн алгоритмд нийцүүлэх гэж улайран ажилласаар, дотор орших хамгийн чухал нэгэн зүйлээ орхигдуулж явснаа анзаарсан юм.

Энэ бол бидний бахархал болсон
өв соёл! Тэдгээрийг танин мэдэхийн хэрээр “MOGUL+” гэх гэр бүлийн зорилго, алсын хараа, үнэт зүйлс хуучин хүрээнээсээ хэдийн хальж буйг ч давхар анзаарч эхэлсэн юм.


Шинэ эрин

Өөрөөр хэлбэл цагийн хуудас эргэхийн хэрээр, хийдэг зүйлсийн цар хүрээ өргөжихийн хэрээр өв соёл, соёл иргэншил, үнэ цэнээ ид эрчтэй, илүү өргөн уудмаар эрэлхийлэх болов.


Өөрчлөлтийн тунхаг

Тиймээс бид урьд хэний ч зориглон хийж байгаагүй нийгэмд нөлөөлөх, соён гэгээрүүлэх, мэдлэг бүтээх, мэдлэг түгээх, өв соёлоо хамгаалах, өвлүүлэх ажлуудыг эхлүүлэн, илүү үнэ цэнтэй агуулгыг хүргэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр
“шинэ эрин”-ийг эхлүүлж байна. 

MOGUL Plus-ийн өв соёл, түүхээрээ амьсгалж, амьдарч бас түгээж буй нь энэ юм. 


Үнэн, үнэт чанараа хэвээр үлдээв.

Өнөөдрийг хүртэл зорьсон бүхнийг бодит болгоход туслан, итгэл хүлээлгэн дэмжиж ирсэн үзэгч та бүхэн болон хамтрагч байгууллагууддаа баярлалаа. Хамт алхсан алхам бүр, өгсөн дэмжлэг бүр тань цаашид илүү ихийг бүтээх хөрөнгө оруулалт болсон.


Бид хараат бус медиа платформын хувьд брэндийн шинэчлэлт, өөрчлөлтийнхөө түүхийг өгүүлэхдээ “бүтээлч эрсдэл” гаргахаар зориглон шийдсэн нь энэ юм. Энэхүү шийдвэрийн дараах нийгмийн хүлээлт, хүмүүсийн хандлага нь Монголд хараат бус медиа ямар гүн орон зайтай, хэр их үгүйлэгдэж буйг тодоор харууллаа. Та бүхний үзүүлсэн энэ их итгэл, хүлээлтэд гүнээ талархал илэрхийлж байна. Энэхүү итгэл, хариуцлагыг бид хөнгөн хуумгай хүлээж аваагүйн дээр асар их урам зориг авлаа.

MOGUL Plus хэлбэр дүрсээ өөрчлөх төдийгүй дотоод мөн чанараа шинэчиллээ. Харин үнэн, үнэт чанараа хэвээр үлдээв.

Сэтгэгдэл

Шинэ мэдээлэл авах

Шинэ нийтлэл, онцлох контентуудыг шууд таны имэйлд.

© 2026 Mogul+. All rights reserved.

Шинэ мэдээлэл авах

Шинэ нийтлэл, онцлох контентуудыг шууд таны имэйлд.

© 2026 Mogul+. All rights reserved.

Шинэ мэдээлэл авах

Шинэ нийтлэл, онцлох контентуудыг шууд таны имэйлд.

© 2026 Mogul+. All rights reserved.