Бүтээлч санаа, шинэлэг контентоор дамжуулан
оюуны эринд хөтлөх шинэ үеийн медиа
MOGUL+ гэж юу вэ?
Бид бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа, үнэ цэнтэй мэдлэгээр хүүхэд, залуусыг соён гэгээрэлд хөтөлж, өнгөрснөөс суралцан өнөөдрийг бүтээж, ирээдүйг чиглүүлэх шинэ үеийн медиа компани. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд залууст өөрсдийн амин чанар, соёлын дархлаа, үндэс суурийг гээлгүйгээр хөгжин дэвшихэд бүтээлч хувь нэмрээ оруулна.
(01) ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид олон нийтэд үнэ цэнтэй, үр өгөөжтэй мэдээ, мэдээллийг шинэ санаа, бүтээлч шийдэл, шинэ өнцгөөр хүргэхийг зорьдог. Түүнчлэн үндэсний өв соёл, түүх, уламжлалын үнэ цэн, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлж, нийгэмд эерэг нөлөөлөл, шинэ сэтгэлгээ, эерэг өөрчлөлтийг бий болгоход чиглэн ажилладаг.
(02) АЛСЫН ХАРАА
Монголын соёл, оюуны шинэ давалгааг түүчээлж, нийгмийн сэтгэлгээ, үнэт зүйлд эерэг өөрчлөлт авчрах нөлөө бүхий, бие даасан медиа платформ болно. Залуу үеийн дуу хоолой, шинэ санааг нэгтгэн, Монголын бүтээлч сэтгэлгээ, оюуны хөгжлийн шинэ эрин рүү хөтөлнө.
(03) ҮНЭТ ЗҮЙЛ
Нэр төр, итгэлцэл Бид аливааг олон өнцгөөс эргэцүүлж, үг үйлдэлдээ эзэн байж, итгэлийг эрхэмлэнэ. Бүтээл бүртээ баримтын үнэн зөв, сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг нэн тэргүүнд тавьж, олон нийтийн итгэлийг ямагт хүндэтгэн ажиллана. Бүтээлч байдал Бид хэвшмэл байдлаар хязгаарлагдахгүй, аливааг шинэ өнцгөөс харж, шинэ санаа, шинэ хэлбэр, шинэ шийдлийг эрэлхийлнэ. Зоригтой туршиж, өөрийн өнгө төрхийг бий болгон, бүтээл бүрээрээ шинэ мэдрэмж, шинэ сэтгэхүйг төрүүлэхийг эрхэмлэнэ. Чанар, үнэ цэн Бид өөрсдийн дуу хоолой, өнгө төрхийг бүтээнэ. Олон урсгал үзэл, уран сэтгэмжийг хослуулан агуулга болон хэлбэрийн шинэ шийдлийг эрэлхийлж, цаг хугацааны шалгуурыг давах чанартай бүтээл туурвина. Соёлын дархлаа Бид Монголын өв, соёл, мэргэн ухааныг бүтээлийнхээ үндэс болгоно. Өнгөрсөн түүхийг өнөө цагийн хэлээр өгүүлж, үндэсний онцлог, оюуны өвийг өвлүүлнэ.
Бидний бэлтгэсэн контентууд залууст хэрхэн хүрдгийг харуулах бодит тоон үзүүлэлтүүд





















