• Sales & Partnership Manager

  • Project Manager

  • Content Producer

  • Copywriter/Scriptwriter

  • Content Creator

LIFE AT

LIFE AT

Ventura багт нэгдэж, бидэнтэй хамт түүх бүтээхийг хүсвэл өөрийн CV, portfolio, cover letter болон таныг илэрхийлэх шилдэг ажлуудаа contact@ventura.mn хаягаар илгээгээрэй.


Таны дараагийн бүтээл бидэнтэй хамт эхэлж ч мэднэ.

VENTURA

VENTURA

  • News Anchor / Journalist

  • Gaffer

  • Videographer

  • Production Assistant

Ажилд орох хүсэлтээ илгээх

Хэн гэдгээ одоо л харуулах цаг. Өөрийн танилцуулга, ажлын туршлага, бүтээл, хувийн ур чадвар гээд өөрийгөө рекламдах CV, портфолио-оо бэлдээрэй.

Миний илгээсэн CV-г яг хардаг уу?

Бүх ажил горилогчийн мэдээллийг адил тэгш харж, нягталдаг. Гэхдээ таны өргөдлийг илүү онцгой болгоход туслах хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, бидний талаар судалгаа хийж, яагаад манай багт нэгдэх сонирхолтой байгаагаа тодорхой илэрхийлээрэй. CV/Resume-ээс гадна танилцуулга захидал (cover letter), портфолио зэрэг нь таныг хэн болох, ямар зүйлд дуртай, ямар чиглэлээр ажиллахыг зорьж байгаа талаар илүү сайн ойлголт өгнө. Хоёрдугаарт, манай нийтэлсэн ажлын байрны тодорхойлолтуудыг анхааралтай уншиж, зөвхөн өөрийн чин сэтгэлээсээ сонирхож байгаа эсвэл таны ур чадвар, туршлагатай нийцэж буй албан тушаалд өргөдөл гаргаарай.

Танайд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулан өөрийгөө санал болгуулж болох уу?

Тийм ээ. Өргөдөл гаргахаасаа өмнө тухайн хүнтэйгээ холбоо бариарай. Тэд таны мэдээллийг дотоод системээр дамжуулан санал болгох боломжтой. Тиймээс өөрийн CV/Resume болон бусад мэдээллээ илгээхээ мартуузай.

Би өмнө нь өргөдөл гаргасан албан тушаалдаа дахин өргөдөл гаргаж болох уу?

Тийм ээ. Хэрэв тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт одоо ч нээлттэй байгаа бөгөөд таны хамгийн сүүлд ярилцлагад орсноос хойш дор хаяж гурван сар өнгөрсөн бол дахин өргөдөл гаргаж болно. Өөрт тань тохирох бусад нээлттэй ажлын байруудад ч мөн өргөдөл гаргах боломжтой.

Дадлагын хөтөлбөр байдаг уу? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Дадлагын хөтөлбөр нээлттэй зарлагдсан үед хүсэлтээ өгөх боломжтой. Шаардлагатай үед нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах болно.

Өргөдлөө илгээсэн бол хэр хугацаанд хариу ирэх вэ?

Бид өргөдөл хүлээн авснаас хойш хэдэн долоо хоногийн дотор бүх өргөдөл гаргагчдад хариу өгөхийг зорьдог. Харин өргөдөл ихээр ирдэг, өрсөлдөөн өндөртэй ажлын байрны хувьд энэ хугацаа бага зэрэг уртсаж болохыг анхаарна уу. Иймд хүлээцтэй хандаарай.

Өргөдлийнхөө явцыг шалгах боломжтой юу?

Харамсалтай нь, бид өргөдлийн явцын талаар тусгайлан мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ хүлээн авсан бүх өргөдлийг нягтлан шалгадаг гэдэгт итгэлтэй байж болно. Сонгон шалгаруулалтын үр дүн ямар ч байсан бид танд аль болох хурдан мэдэгдэх болно.

Нэмэлт асуулгын форм бөглөх

Нэмэлт асуулт, илүү их таньж мэдэх боломж.


Энэхүү асуулгын формыг үнэн зөв бөглөснөөр ярилцлагын шатанд цаг хэмнэж шууд ажил үүргийн талаар ярилцах боломжийг олгох юм. Ярилцлагын өмнөх урьдчилсан асуултад хариулсан байдлыг харгалзан үзэж, ярилцлагын цаг товлох үгүйг шийддэг.

Ажлын ярилцлагад орох

Илүү гүнзгий асуулт, бидний талаар мэдэх боломж. Мөн хамгийн сүүлийн шат.


Энэ хүртэл бие биеэ таньж мэдэхэд урт хугацаа зарцуулсан тул ярилцлагын төгсгөлд ажлын байранд тэнцсэн эсэхээ шууд мэдэх боломжтой.

Би ярилцлагын цагаа товлочихлоо. Ямар хүлээлттэй байх хэрэгтэй вэ?

Эхний ээлжид ярилцлагын өмнөх шатанд тэнцсэн хүмүүс рүү компанийн зүгээс холбогдон ярилцлагын цаг товлох ба илгээсэн хаягийн дагуу ирж, ярилцлагад орно. Компанийн зүгээс 1-3 удирдлагын түвшний албан тушаалтан ярилцлагыг удирдан явуулна. Зарим тохиолдолд нэмэлт ярилцлага хийх боломжтой. /Ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй тохиолдолд/.

Цахимаар ярилцлагын цаг товлох боломжтой юу?

Үгүй. Бид бүтэн цагийн ажилтан авах сонирхолтой байдаг тул зайнаас ажиллах хүсэлтийг ихэвчлэн хүлээн авдаггүй тул шууд татгалзах магадлалтай.

Бидний зүгээс санал болгож буй давуу талууд

Ажилтны тав тух, эерэг уур амьсгалыг дэмжсэн

ажлын орчин


Компанийн зүгээс ажилтнуудыг өдрийн хоолоор хангахаас гадна “Happy Hour” болон багийн уур амьсгал, хамтын ажиллагааг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ, хөтөлбөрийг зохион байгуулдаг.


Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл, санаачилгад

оролцох боломж


Нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжил, эерэг өөрчлөлтөд чиглэсэн төсөл, санаачилгуудад гар бие оролцож, өөрийн мэдлэг, ур чадвараар бодит хувь нэмэр оруулах боломжтой. Ингэснээр ажилтан хийж буй ажлынхаа үнэ цэнэ, нийгэмд үзүүлж буй үр нөлөөг мэдэрч, мэргэжлийн хувьд илүү утга учиртайгаар хөгжих нөхцөл бүрдэнэ.


Бүтээлч байдал, мэргэжлийн

хөгжлийг дэмжсэн орчин


Бүтээлч салбарт хамт олонтойгоо хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох, шинэ ур чадвар эзэмших, санаачилга гаргах, бүтээлч санаагаа бодит ажил болгон хэрэгжүүлэх нээлттэй орчныг бүрдүүлдэг. Шинэ санаа, санаачилгыг дэмжиж, ажилтан бүрийн өсөлт хөгжилд ач холбогдол өгдөг.


Уян хатан ажлын цаг, гүйцэтгэлд

суурилсан урамшууллын тогтолцоо


Ажилтнууд ажлын цагийн зохицуулалтаа тодорхой хүрээнд уян хатан төлөвлөх боломжтой. Тухайлбал, ажлын өдрөө эрт эхлүүлсэн тохиолдолд ажлаа эрт дуусгах боломжтой. Мөн ажлын бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшуулал, бонус цалин болон байгууллага дотроо өөрийн сонирхол, ур чадварт нийцсэн ажлын байр, чиглэлд шилжин хөгжих боломжийг санал болгодог.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

© 2026 MOGUL+. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.