Solongo B.
Амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаар 100,000 хүн амд 9.2 байгаа бол Монгол улсын хувьд 18.5 буюу бүсдээ хоёрдугаарт бичигдэж байна.

Яагаад жил бүр энэ тухай хөндөж ярих шаардлагатай вэ?
Амиа хорлох тухай бодол ихэвчлэн нэг өдрийн дотор бий болчихдог зүйл биш. Удаан хугацаанд хуримтлагдсан стресс, дарамт, ганцаардал, сэтгэлзүйн хүнд байдал хүнийг “Би цаашдаа яах вэ?” гэж бодоход хүргэдэг.
“Би зүгээр ээ” гэдэг үгийн цаана…
Хүн дотроо ямар хүнд үеийг туулж байгааг бид гаднаас нь хараад мэдэж чадахгүй шүү дээ.
Тиймээс дотны хүнээсээ хааяа ч гэсэн сүүлийн үед cэтгэл санаа нь ямар байгааг асууж байгаарай.
Хэрэв хэн нэгэн танд сэтгэлээ нээвэл яах вэ?
Юуны түрүүнд зөвлөгөө өгөх гэж яаралгүй тухайн хүнийг анхааралтай сонс. Буруутгаж, шүүмжлэх, “Бусад хүн ч бас ийм зүйл туулдаг” гэж харьцуулахын оронд тухайн хүний мэдрэмжийг ойлгохыг хичээх хэрэгтэй.
Заримдаа “Би чамайг сонсож байна. Чи ганцаараа биш” гэсэн энгийн үг, тэр ч байтугай ганц тэврэлт хүртэл хамгийн хэрэгтэй дэмжлэг болох үе бий.
Тусламж хүсэх нь сул дорой байдал биш.
Хэцүү үедээ бүхнийг ганцаараа даван туулах гэж хичээх шаардлаггүй ээ.
Итгэдэг хүнтэйгээ ярилцах, сэтгэл зүйч болон мэргэжлийн байгууллагаас тусламж авах нь өөрийгөө хамгаалах чухал алхам гэдгийг сана.
Өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг нэг анзаараад хараарай. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгаа ч юм билүү.
Асуудлаасаа зугтдаг биш асуудалтайгаа нүүр тулдаг байгаарай.