Enkhjin Sh.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10,392 тохиолдол бүртгэгдсэний 42%-ийг тэмбүү, 34.3%-ийг заг хүйтэн, 23.3%-ийг трихомониаз, 0.4%-ийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

Харин нийт тохиолдлын 78.7%-ийг 15-39 насны залуучуудад илэрсэн. Тэгвэл залууст эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад юу хамгийн их саад болж байна вэ?
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ ХАНГАЛТГҮЙ
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлд заадаг агуулга хэт ерөнхий, багшийн мэргэжлийн ур чадвар дутмаг, заах арга барил үр дүнгүй бөгөөд жендэрийн мэдрэмжгүй орчин нь сөргөөр нөлөөлдөг талаар дурджээ. Үүнээс улбаалан залуучуудын баталгаагүй цахим эх сурвалж, сошиал медиагаас авах хандлага давамгайлж байна.
Хаашаа хандаж болох вэ?
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл авах, мөн тулгамдсан асуудлаар ажлын өдөр 08:30–16:00 цагийн хооронд 7277-9090 дугаар луу холбогдож, мэргэжлийн эмчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГИЙГ МЭДДЭГГҮЙ
Залуучуудын 60-80% нь тэмбүү болон ХДХВ/ДОХ-ын талаар мэддэг гэж хариулсан бол ердөө 15-30% нь заг хүйтэн, хламид, бэлгийн хомхой буюу херпес, трихомониаз зэрэг бусад бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдлэгтэй байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь “бэлгийн замын халдварын нийтлэг шинж тэмдгүүдийг мэддэггүй” гэж хариулжээ.
НУУЦЛАЛ АЛДАХААС АЙХ
Өсвөр насныхан өрхийн болон сургуулийн эмнэлэгт хандахаас зайлсхийдэг гол шалтгаан нь өвчний түүх, хувийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагч эсвэл багш нарт нь хүрчих вий гэх айдас юм.
Улсын хэмжээнд 34 өсвөрийн кабинет клиник ажиллаж, жилд дунджаар 4500 орчим өсвөр үеийнхэн, 20-24 насны залуус тусламж үйлчилгээ авдаг аж. Эдгээр кабинетад хандаж буй хүүхдүүдийн дийлэнх нь охид бөгөөд хөвгүүд маш цөөн ханддаг байна.
САНХҮҮГИЙН БЭРХШЭЭЛ
Улсын эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, ажилтнуудын харилцаа хандлагаас шалтгаалан залууст хувийн эмнэлгийг сонгох шаардлага тулгардаг. Гэвч энэ нь санхүүгийн дарамт болж, эмнэлгийн тусламж авахаас хойш суух бас нэгэн шалтгаан болдог аж.
Хаанаас үнэ төлбөргүй үйлчилгээ авч болох вэ?
Аймаг, дүүргийн ДОХ/БЗДХ-ын кабинет, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын “Улаантууз” эмнэлэг
БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ГАЗРУУД
Багануур дүүрэг | Нэгдсэн эмнэлгийн 1-р давхар, СДЗШ-ийн төв, Утас: 70212914 |
Баянгол дүүрэг | 18-р хороо, Эрүүл мэндийн төвийн 304 тоот, ДОХ/БЗДХ-ын кабинет, Утас: 301654 |
5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10-р хороолол, 89-3-р байр, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Гэр бүл эмнэлэг, Утас: 70186160 | |
Жасрайн гудамж, УБТЗ-ын төв эмнэлгийн поликлиникийн 405 тоот | |
Баянзүрх дүүрэг | 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж, ХӨСҮТ-ийн 1А байр, 1-р давхар “Улаан тууз” эмнэлэг, Утас: 450867 |
7-р хороо, 15-р хороолол Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори, 1-р давхар 5 тоот | |
8-р хороо, Эрдэнэтолгой эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори, 1-р давхар | |
5-р хороо, ДОХ/БЗДХ-ын кабинет, 224 тоот | |
Налайх дүүрэг | 2-р хороо, ДОХ/БЗДХ-ын кабинет |
Сонгинохайрхан дүүрэг | 13-р хороо, Эрүүл мэндийн төвийн 224 тоот ДОХ/БЗДХ-ын кабинет |
Сүхбаатар дүүрэг | 11-р хороо, Цагдаагийн гудамж Эрүүл мэндийн төвийн 418 тоот, ДОХ/БЗДХ-ын кабинет, Утас: 354587 |
7-р хороо, 11-р хороолол, Ориент центрийн 2 давхар Гранпри эмнэлэг, Утас: 70127070 | |
Хан-Уул дүүрэг | 3-р хороо, Эрүүл мэндийн төвийн 316 тоот, ДОХ/БЗДХ-ын кабинет |
Чингэлтэй дүүрэг | 4-р хороо, Эрүүл мэндийн төвийн бага тойргийн салбарын 2-р давхар, 214 тоот ДОХ/БЗДХ-ын кабинет, Утас: 70110713 |
21 аймаг | Аймгуудын Эрүүл мэндийн газар, ДОХ/БЗДХ-ын кабинет |
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 881 тохиолдлоор буурсан ба 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Өмнөговь (29.3), Говьсүмбэр (18.2), Баянхонгор (18.1), Дорнод (13.6) аймгууд болон Улаанбаатар хотод (15.5) улсын дундаж үзүүлэлтээс 1.3-17.0 өндөр байна
Үүнээс гадна “эмнэлгийн ажилтнуудын зүгээс шүүмжилсэн хандлага гарах вий” гэж эмээдэг байна.
“БИ ЗАЛУУ, БИ ЭРҮҮЛ”
Залуучууд өөрсдийгөө “би залуу хүн учир эрүүл” гэсэн ташаа ойлголттой байдгаас улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 18-30 насны залуучуудын зөвхөн 10.6 хувь нь хамрагдсан нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Үүнээс гадна 15-24 насны залуусын дунд халдвараас урьдчилан сэргийлэх аргын талаарх зөв дадал хэвшил, хандлага ердөө 21.4 хувьтай буюу маш хангалтгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулав.
Нэн ялангуяа залуу эрэгтэйчүүдийн дунд заг хүйтэн өвчний тохиолдол нэмэгдэж буйг онцолсон юм.