Solongo B.
Яагаад гэвэл хүний тархи 50% хямдарлаа гэдгийг “би ашиг оллоо” гэж хүлээж авдаг болохоос “би мөнгө үрж байна” гэж ойлгодоггүй.

Тиймээс анхнаасаа авах бодолгүй байсан зүйлээ ч “ийм боломж дахиж олдохгүй” гэж өөрийгөө ятган худалдаж авдаг. Сэтгэл судлалд үүнийг худалдан авалтаа өөртөө зөвтгөх хандлага буюу “purchase justification” гэж тайлбарладаг.
Хамгийн сонирхолтой нь хямдрал бол зөвхөн үнийн бууралт биш. Энэ нь хүний тархинд “би зөв шийдвэр гаргалаа”, “би хожлоо” гэсэн мэдрэмж төрүүлж, худалдан авах хүслийг улам нэмэгдүүлдэг.
Тэгэхээр заримдаа бид хямдралд биш, харин өөрийнхөө тархины үүсгэсэн “ашиг оллоо” гэсэн мэдрэмжинд татагддаг.
Дараагийн удаа хямдрал харвал “надад үнэхээр хэрэгтэй болоод авч байна уу, эсвэл зүгээр л хямд үнээр тархиа хуурч байна уу” гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.