Nasanjargal S. Solongo B.
Өөр юу хийж болох вэ гэж үү? Ойрын үед болох сонирхолтой зүйлсийг хадгалаад аваарай.

Ulaanbaatar Night Marathon 2026
Монголын анхны олон улсын шөнийн гүйлтийн фестиваль болох нь ээ.
Уламжлалт марафоноос ялгаатай нь шөнийн хотын гэрэл, амьд хөгжим, DJ, урлагийн үзүүлбэрийг гүйлттэй хослуулснаараа онцлогтой.
RUN THE CITY. LIGHT THE NIGHT.
Дэлгэрэнгүй мэдээллийг nightmarathon.mn-с аваарай.
9.26 | Бямба
Сүхбаатарын талбай
Үндэсний Номын баяр
Номын хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг Үндэсний Номын баяр 40 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ үеэр хүүхэд, залуучуудад зориулсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн Энэтхэг, Япон, Киргиз зэрэг орны зохиолч, хэвлэлийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм байна шүү.
9.18-9.20 | Баасан-Ням
Сүхбаатарын талбай
SUPER CONCERT: SPECIAL
Gangnam Style, Daddy, Gentleman зэрэг дуунуудыг мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ.
Жил бүр зохион байгуулагддаг уламжлалт “Super Concert” энэ удаа “SUPER CONCERT: SPECIAL” нэрээр тусгайлан бэлтгэгджээ. Алдарт PSY, BAEK Z YOUNG, LEEHI, DOK2 болон Монголын шилдэг уран бүтээлчдийг дэргэдээс нь үзээрэй.
9.19 | Бямба
17:00
SocialPay Park
МОНГОЛОО ДУУЛНА
Зөндөө ихээр хүсэн хүлээсэн…
МУГЖ Л.Болдбаатарын “МОНГОЛОО ДУУЛНА” тоглолт 9 дүгээр сарын
19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтоо хийхийг нь мөн ч олон хүн хүлээсэн дээ. Итгэл юм шүү дээ гээд л дагаад дуулаад байж дээ.
9.19 | Бямба
19:00
Төв цэнгэлдэх хүрээлэн
S6: “Exit and Entry” Solo Exhibition
Зураач, судлаач Мартын Батзоригийн “Гарц орц” бие даасан үзэсгэлэн 9 дүгээр сарын 27-ныг хүртэл B Contemporary Art Gallery-д үргэлжилнэ. 60 орчим бүтээлээс бүрдэх үзэсгэлэнгээр зочилж, уран бүтээлчийн өөрийнх нь визуаль хэлээр бүтээлүүдтэй танилцаарай.
9.4-9.27 | Мягмар-Ням
11:00-19:00
B Contemporary Art Gallery
Ийм олон сонирхолтой тоглолт, арга хэмжээ байхад арай гэртээ суугаад л байх юм биш биз дээ. Хамт явмаар байгаа хүн рүүгээ явуулаад, сүүлийн дулаахан өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрүүлцгээе.